Бүтээгдэхүүн
Бэлдэц: Ус, ундаа, жүүсний хуванцар савны бэлдэц нь Хятад болон Солонгос улсын чанарын гэрчилгээтэй хүнсний зориулалтын полиэтилентерефталат (PET)-ийг ашиглан Итали улсад тэргүүлэгч SIPA компаний PPS-300 маркийн машинд эрүүл ахуй, чанарын өндөр түвшинд 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэгддэг.Бид 28мм PCO1810 стандартын амсартай 20,24,32,42,47,52 граммын тунгалаг цагаан, сүүн цагаан, саарал, хөх, ногоон, бор өнгийн бэлдцүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээж байна.
Бариул: Ус, ундаа, жүүсний хуванцар савны 28мм PCO1810, PCO1880 стандартын амсартай бүх төрлийн савнуудад зориулан хөх, цагаан, саарал өнгийн бариулыг Хятад улсын HAITAI компаний HTW200/JD маркийн инжекшн машиныг ашиглан HDPE 8008 түүхий эдээр 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэл явуулдаг.
Үлээсэн сав: Бид бүх төрлийн шингэн зүйлийг савлах боломжтой 28мм PCO1810 амсартай 0.5л, 1.5л, 2.5л сав, 38CF Bericap3 амсартай 290мл, 870мл-ын үлээсэн савыг үйлдвэрлэн харилцагч компанид нийлүүлдэг.